Шууд Chart

Монголын наадмын нээлтээр баримтат нэвтрүүлэг бэлтгэнэ

2026-07-11 17:53:03

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, “Мөнхөд орших Монгол наадам” баяр наадмын нээлтийг үзэж сонирхож, наадмын нээлтээр баримтат нэвтрүүлэг бэлтгэж буй Франц улсын зураглаач Vaientin Maana Jean-ий сэтгэгдлийг сонслоо.

Тэрбээр Монгол наадам үнэхээр өндөр түвшинд зохион байгуулагддаг юм байна. Франц улсаас гурвуулаа ирсэн. Монгол наадмыг найруулагч нь ямар түвшинд зохион байгуулдгийг харах гэж ирсэн. Мөн бид наадмын нээлтээр нэвтрүүлэг хийнэ. Энэ нэвтрүүлэг их өвөрмөц нэвтрүүлэг болно гэдэгт найдаж байна. Монголын наадмын нээлтээр хийсэн нэвтрүүлгээ Франц, Бельги улсад танилцуулга болгож гаргана.

Энэ наадмын нээлтээр монголчууд дэлхий дахинд өөрсдийгөө ямар ард түмэн гэдгээ харуулах боломжоо бүрдүүлсэн гэж бодож байна. Монгол түмэн элбэг дэлбэг, баян байгаасай гэж хүсэж байна” гэв. 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Монголын наадмын нээлтээр баримтат нэвтрүүлэг бэлтгэнэ  
Үзсэн: 70 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй