Шууд Chart

Залилах гэмт хэрэг өсжээ

2023-04-03 14:13:52

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр болж, Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагын удирдлагууд мэдээлэл өгөв.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 2925 бүртгэгдэж, 5.02 хувиар өссөн байна. Тухайлбал, хулгайн гомдол мэдээлэл 12.6, дээрмийнх 35.8, хүний эрүүл мэндийн эсрэг гомдол мэдээллийн тоо 2.3 хувиар буурчээ.

Харин залилах гэмт хэргийн гомдол мэдээлэл 56.8 хувиар өссөн байна. Нийслэлийн хэмжээнд 1808 гэмт хэрэг бүртгэгджээ. Олон нийтийн газар зүй бусаар авирласан зөрчил 2.3 дахин өссөн. Зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 8031 бүртгэгдэж, 3.4 хувиар буурсан ч бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, танхайрсан, хүний биед халдсан зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл өссөн байна.


Залилах гэмт хэрэг өсжээ  
Үзсэн: 385 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй