Шууд Chart

Түймрийн эрсдэлээс сэргийлэхийг анхаарууллаа

2023-04-12 10:02:33

БОАЖ-ын сайдын А/77 тоот тушаал “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-ны хүрээнд Хан Хөхий Нурууны Улсын Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн Хамгаалалтын Захиргаа хяналтын пост гарган ажиллаж, түймэр гарах эрсдэл ихтэй газарт нутагладаг орчны бүсийн сумдын айл өрх, иргэдэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай сурталчилгааны ажлуудыг тогтмол зохион байгуулж байна.

Хан Хөхийн нурууны БЦГ-ын орчны бүсийн Өндөрхангай сумын иргэдийн ТХГН-ийн талаар болон байгаль хамгааллын тухай иргэдийн мэдлэг мэдээлэл ямар түвшинд байгааг тогтоох мөн хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтийг нэгтгэн сургалт, сурталчилгааны төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай мэдээлэл цуглуулах зорилгоор мэдлэг хандлагын судалгаа авч боловсруулалт хийж байна.

Эх сурвалж: БОАЖЯ


Түймрийн эрсдэлээс сэргийлэхийг анхаарууллаа  
Үзсэн: 397 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй