Шууд Chart

Аж үйлдвэржилтийн Үндэсний хороо анхдугаар хуралдаан боллоо

2023-04-12 10:22:56

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 103 дугаар тогтоолоор байгуулагдсан “Аж үйлдвэржилтийн үндэсний хороо”-ны анхны хуралдааныг зохион байгууллаа.

Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Аж үйлдвэржилтийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилготой уг Үндэсний хороог Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар ахалж байна.

Анхны хуралдаанаар Үндэсний хорооны ажиллах дүрмийг баталж, 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төслийг хэлэлцэн хорооны дэргэд 4 дэд хороо /нүүрс гүн боловсруулах, зэс, хар төмөрлөг, хөнгөн аж үйлдвэр/-той байхаар тогтлоо.

Үндэсний хорооны гол зорилго нь аж үйлдвэржилтийн салбарт эхний ээлжинд бодитоор хэрэгжихүйц төслийг сонгож, нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлэх юм.

Эх сурвалж: УУХҮЯ


Аж үйлдвэржилтийн Үндэсний хороо анхдугаар хуралдаан боллоо  
Үзсэн: 427 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй