Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалыг тоймлон хүргэе.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "Хордлогын төвийн эмч: Сайжруулсан түлш гээчийг хэрэглэж эхэлсэн цагаас хойш угаарын хийд хордох тохиолдол эрс ихэссэн", "И.Мөнхжаргал: Эрх баригчид гүйцэтгэх засаглалдаа дөнгөлүүлчихсэн өрөвдөлтэй харагдаж байгаа", "П.Наранбаяр: Төсвийн тэлэлтээс улс төрчтэй холбоотой болон хамаарал бүхий бизнесменүүд л хожиж байна", "Н.Тэгшбаяр: Атомын цахилгаан станц тусгаар тогтнолын баталгаа" зэрэг мэдээллийг онцлож байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт "Дэлхийн жишгээс "гээгдэж", төрд үл тоогдсон номын сан", "Сох дутуу сонгох эрх", "Г.Сайханбаярт хариуцлага тооцооч, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа", Хүнсний бүтээгдэхүүн борлуулж буй газруудаас 2151 зөрчил илэрчээ" зэрэг мэдээллийг онцлож байна.
“Зууны мэдээ” сонинд "Ам, гараа угааж, хувцас сольсны дараа хүүхэдтэй харьцахыг зөвлөлөө", "Чингис хаан" одонт морин хуурын чуулга зэрэг мэдээллийг онцолжээ.
| Сонины онцлох мэдээ | ||
| Үзсэн: 557 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.