Шууд Chart

“TVET START-UP 2026” шинэ бүтээлийн эзэд тодорлоо

2026-05-13 17:39:27

Монгол Улсын хэмжээнд Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт анх удаа зохион байгуулж байна.

Энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэх замаар практик шийдэл бүхий технологи, инновацад суурилсан гарааны бизнесийн санаачилгыг дэмжихэд чиглэсэн тус арга хэмжээнд нийт 11 Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 26 багийн 100 гаруй оролцогч бүтээлээ ирүүлсэн байна.

Үүнээс II шатанд шалгарсан 16 баг бүтээлээ танилцуулж, шилдгүүдээ тодрууллаа.

Тухайлбал: 
1-р байр: Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн Watermelon баг;
2-р байр: Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн Uuragbrend баг;
3-р байр: Архангай аймаг дахь политехник коллежийн Хангайн шим баг тус тус шалгарлаа. 

“TVET START-UP 2026” уралдаанд оролцсоноор шинэлэг бизнес санаагаа хөрөнгө оруулагчид болон зах зээлд танилцуулж, санхүүжилт болон стратегийн түншлэлээр дамжуулан бизнесийн өсөлтийг хурдасгах, богино хугацаанд өөрийгөө илэрхийлэх, илтгэх урлагт суралцах боломж бүрдэж байна. 

Уралдааныг зохион байгуулахад дэмжин ажилласан багш, суралцагчдадаа болон бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэн сонирхуулсан Барилгын политехник коллеж, Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж, Налайх дүүрэг дэх политехник коллежийн хамт олонд талархал илэрхийлье. гэж Боловсролын Ерөнхий газраас мэдээллээ.


“TVET START-UP 2026” шинэ бүтээлийн эзэд тодорлоо  
Үзсэн: 155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй