Шууд Chart

"УИХ-ын зарим гишүүд орон сууцны дэмжлэг авсан” гэх мэдээлэл үндэслэлгүй худал гэв

2026-05-12 13:55:29

УИХ-ын Тамгын газраас дахраах мэдэгдлийг гаргажээ. 

Тодруулбал, 

"Сүүлийн өдрүүдэд зарим цахим сайт, сошиал сүлжээгээр “Улсын Их Хурлын 40 гишүүн тус бүр 390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан” гэх мэдээлэл түгээд буй нь ор үндэсгүй, худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрдсэн парламентын нэг ч гишүүн орон сууцны дэмжлэг аваагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид Улсын Их Хурлын гишүүнд орон сууцны дэмжлэг олгох талаар ямар нэгэн зохицуулалт тусгагдаагүй болно.

Хууль тогтоох, ард түмний төлөөллийн дээд байгууллага болох Монгол Улсын Их Хурал, түүний гишүүдийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг холбогдох эх сурвалжаас тодруулаагүй, олон нийтийг төөрөгдүүлэх, парламентын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх зорилготой худал мэдээллийг давтамжтайгаар түгээж байгаад харамсаж байна.

Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд үнэн зөв, бодит мэдээлэл онцгой ач холбогдолтой бөгөөд Улсын Их Хурлын нээлттэй, ил тод байдлыг хангах, иргэдийн мэдэх эрхийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа цаашид улам сайжруулж, тууштай ажиллах болно." гэсэн байна.


"УИХ-ын зарим гишүүд орон сууцны дэмжлэг авсан” гэх мэдээлэл үндэслэлгүй худал гэв  
Үзсэн: 80 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй