Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээ 3200 км. Үүнээс 1223 км дулааны шугам сүлжээ байгаагаас 60 хувь нь ашиглалтын хугацаа дууссанаас байнга гарах гэмтлүүдийг "гал унтраах" байдлаар засварлаж байна.
Жишээ нь, Энхтайваны гүүрний доорх Ус дулаан дамжуулах төвийн 90-ийн 1 дүгээр хэлхээ ф300мм шугам дээр гэхэд энэ онд гурав дахь удаагаа гэмтэл гарчээ.
Жилд төвлөрсөн дулааны хангамжийн гол шугам, тоноглолд зуны их, урсгал засвараар гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинээр татах ажлууд хийгдэж байгаа ч Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг гүйцэхгүй байна.
Хуучин шугам сүлжээг өргөтгөх шинэчлэх нөхцөл үүссэн. Цаашид хотын хэмжээнд дулааны шугам сүлжээг шинэчлэхэд 2.3 их наяд төгрөг шаардлагатайг мэргэжлийн байгууллагуудаас гаргасан байдаг гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа мэдээллээ.
| Нийслэлийн дулааны шугам сүлжээг шинэчлэхэд 2.3 их наяд төгрөг шаардлагатай | ||
| Үзсэн: 699 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.