УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-аар дээрх хуулийн төслүүдийг эцэслэн баталснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол эхний удаад торгох, эсвэл жолоо барих эрхийг хасах, 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулах юм.
Хэрвээ дээрх зөрчлийг давтан үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтууд хүчин төгөлдөр үйлчилнэ гэж Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ.
| Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг давтан үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ | ||
| Үзсэн: 1012 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.