Шууд Chart

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон улсад хэрэгжүүлж байгаа сайн туршлагыг судаллаа

2023-11-17 12:06:13

Баянзүрх дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд прокуроруудыг чадавхжуулах зорилгоор сургалт зохион байгуулсан байна.

Тодруулбал, тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн ажлын албаны ахлах мэргэжилтэн Г. Амаржаргал иргэдийн ухамсар, соёл, хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлж буй шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр олон улсад хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний сайн туршлага, өнөөгийн чиг хандлага сэдвээр мэдээлэл өгчээ.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг онолын үндэслэлтэй, зөв арга барилаар хэрхэн оновчтой зохион байгуулах талаар зөвлөгөө, зөвлөмж өгч, санал солилцсон байна гэж Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  


Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон улсад хэрэгжүүлж байгаа сайн туршлагыг судаллаа  
Үзсэн: 787 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй