Шууд Chart

PISA 2022 сурлагын амжилтын олон улсын үнэлгээний үр дүнг ирэх сард зарлана

2023-11-17 12:16:41

Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага /OECD/-аас хэрэгжүүлдэг Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээг 2022 онд зохион байгуулж Монгол Улс анх удаа хамрагдсан. Манайхаас гадна дэлхийн 90 орчим орон энэ удаагийн үнэлгээнд хамрагдсан юм.  

Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ нь 15 настай сурагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдралд хэрхэн хэрэглэж байна, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг юм.  

PISA-2022 үнэлгээний үр дүнг OECD 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зарлах гэж байна. Үүнтэй холбогдуулан PISA 2022 үнэлгээний үр дүнг олон нийтэд мэдээллэх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр мэргэжлийн байгууллагын төлөөлөл, судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл, мэдээллийн байгууллагуудын төлөөллийг хамруулсан сургалт зохион байгууллаа.

Сургалтаар:

- PISA гэж юу вэ?

- PISA-ийн үр дүн юуг илэрхийлэх вэ?

- PISA -2022 үнэлгээний зохион байгуулалт гэсэн сэдвээр мэдээлэл өглөө гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


PISA 2022 сурлагын амжилтын олон улсын үнэлгээний үр дүнг ирэх сард зарлана  
Үзсэн: 759 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй