Шууд Chart

Шаварт суусан, голын усанд боогдсон тухай дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

2024-06-20 15:59:50

Ойрын өдрүүдэд буюу энэ сарын 22-ны өдрийг хүртэл бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул иргэдийг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг мэргэжлийн байгууллагын зүгээс цаг тухай бүр хүргэн ажиллаж байна.

Иргэд мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг дагаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүйн улмаас өөрийн амь нас, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. 

Иймд та бүхэнд дараах заавар, зөвлөмжийг хүргэж байна.

-Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрд хүлээн авах, цаг агаарын нөхцөл байдал таатай болох хүртэл түр азнах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,

-Гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,

-Зөвхөн баталгаат зам, гүүрээр зорчих, шавар устай газраар зорчихгүй байх,

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ганцааранг нь үлдээхгүй байх, мөн манай байгууллагын нүүр хуудас, хаягаас хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч өрхийн бэлэн байдал, аюулгүй байдлаа хангах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг Төв аймгийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.


Шаварт суусан, голын усанд боогдсон тухай дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна   
Үзсэн: 1784 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй