Шууд Chart

Наадмаар "Төв цэнгэлдэх-Хүй 7 худаг" чиглэлд явах автобусны цагийн хуваарь

2026-07-12 10:52:17

Баяр наадмын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилж байна.

Хүй долоон худаг руу нийтийн тээврийн автобус Улаанбаатар зочид буудлын зүүн тал болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын зогсоолоос явна.

Энэхүү хоёр чиглэлд явах автобус нь дайран өнгөрөх бүх зогсоолд зогсоно.

Хотын дотор буюу долоодугаар сарын 10-12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах арга хэмжээний үеэр Дүнжингарав, Мишээл Сити зогсоолоос богино эргэлтийн БЭ:1, БЭ:2 чиглэлийн автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Дүнжингарав, Мишээл Сити зогсоолд бусад бүх чиглэлийн автобус зогсох тул богино эргэлтийн автобусаар Төв цэнгэлдэх хүрээлэн рүү хүрэх боломжтой.

Хүй долоон худаг чиглэлд Авто зогсоол болон Давааны зөрлөгөөс богино эргэлтийн автобус явна.

Дээр дурдсан бүх чиглэл иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. 


Наадмаар "Төв цэнгэлдэх-Хүй 7 худаг" чиглэлд явах автобусны цагийн хуваарь   
Үзсэн: 120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй