Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд оноолт таарсан байдлыг танилцуулж байна.
Увс аймгийн Ховд сумын харьяат, Дархан аварга Н.Батсуурь - Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, сумын заан Б.Бат-Эрдэнэ
Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс - Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат, Аймгийн начин Д.Сумяабазар
Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга О.Хангай - Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, Аймгийн начин Б.Сундуйжав
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж - Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Аймгийн харцага Б.Өнөржаргал
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр - Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Аймгийн заан О.Доржсамбуу
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Э.Оюунболд - Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Аймгийн заан О.Баяржаргал
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьят, Улсын арслан Ц.Бямба-Отгон - Аархнгай аймгийн Хотонт сумын харьяат, цэргийн заан Б.Гончигсүрэн
Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан Р.Пүрэвдавга - Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, Аймгийн заан Д.Төртогтох
Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын арслан Э.Батмагнай - Увс аймгийн Малчин сумын харьяат, Аймгийн заан Т.Батсүрэн
Увс аймгийн Улаангом сумын харьяат, Улсын гарьд Ө.Бат-Орших - Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Аймгийн заан Э.Түмэндэмбэрэл
Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын заан Б.Пүрэвсайхан - Архангай аймгийн Чулуут сумын харьяат, Аймгийн арслан Б.Шаравдорж
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын заан Н.Жаргалбаяр - Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Аймгийн арслан Д.Ням-Очир
Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын заан Б.Бат-Өлзий - Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Аймгийн арслан Б.Дэнзэнсамбуу
Завхан аймгийн Яруу сумын харьяат, Улсын заан М.Лхагвагэрэл - Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, Аймгийн арслан Х.Балжинням
Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Улсын заан Д.Анар - Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, Аймгийн арслан С.Занданхүү
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, Улсын заан Б.Серик - Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, Аймгийн арслан Ц.Мөнхбаяр
Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, Улсын заан Д.Хүдэрбулга - Увс аймгийн Түргэн сумын харьяат, Аймгийн арслан Г.Цоггэрэл
Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Улсын заан С.Сүхбат - Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат, Аймгийн арслан М.Баасанжав нар тус тус оноолт таараад байна.
| Баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа 09 цагт эхэлнэ | ||
| Үзсэн: 120 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.