Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин баярын мэндчилгээ ирүүллээ.
“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон Монгол Улсын Засгийн газар, ард түмэнд Засгийн газар, ард түмнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
Ардчиллын нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж, хоёр ард түмний хэлхээ холбоог улам бэхжүүлж ирсэн ойрын түнш орнуудын хувьд Австрали Улс энэ чухал баярыг хамтдаа тэмдэглэж байгаадаа баяртай байна.
Наадмын уур амьсгалыг өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлалынхаа үеэр мэдэрсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.
Намайг халуун дотноор угтан авсанд Танд болно Монголын ард түмэнд гүн талархал илэрхийлье. Таны бэлэглэсэн цэцгэн хэлбэртэй энгэрийн гоёлыг миний бие бахархалтай зүүдэг юм.
Энэтхэг-Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг бэхжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа дахин нотолж байна.
Манай хоёр улсын найрсаг харилцаа ирэх он жилүүдэд улам бүр бэхжин хөгжинө гэдэгт бат итгэлтэй байна” гэжээ.
| Австралийн Амбан захирагч баярын мэндчилгээ дэвшүүлжээ | ||
| Үзсэн: 93 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.