Монголын түүх, тусгаар тогтнолын салшгүй хэсэг болсон хүлэг морьдоо дээдэлдэг нийт ард түмэн, малчид, уяачид, унаач хүүхдүүд та бүхэндээ "Дэлхийн адууны өдөр"-ийн мэндийг дэвшүүлье.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаас жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” (World Horse Day) болгон баталсан.
Энэ хүрээнд анх удаа зохион байгуулж буй “Дэлхийн адууны өдөр-2026” олон улсын арга хэмжээ Улаанбаатар хотноо үргэлжилж байна.
Энэ жил Дэлхийн адууны өдрийг 55 гаруй улс орон өөр өөрийн онцлог, уламжлалын дагуу тэмдэглэх бөгөөд Монгол Улс энэхүү олон улсын түүхэн үйл явдлын гол төв нь болж байгаагаараа ач холбогдолтой юм.
Тус арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс морин холбоод, төрийн байгууллага, мэргэжилтнүүд хуран чуулж байна. Энэ нь улс хоорондын бодлогын уялдааг сайжруулах, туршлага солилцох, адууны өв соёл, морин спорт, морин заслын хөгжлийг түгээн дэлгэрүүлэх чухал платформ болж байгаагаараа онцлогтой.
Арга хэмжээний гол үйл ажиллагаанууд өнөөдөр (7 дугаар сарын 13) зохион байгуулагдана гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.
| Өнөөдөр "Дэлхийн адууны өдөр" тохиож байна | ||
| Үзсэн: 103 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.