Шууд Chart

Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ

2026-07-13 12:52:31

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Лукашенко баяр наадмын мэндчилгээ ирүүллээ.

“Танд Үндэсний баяр наадмын мэндчилгээг чин сэтгэлээсээ дэвшүүлж байна. Танай улсын түүхээс улбаатай энэ наадам нь Монгол орны давтагдашгүй байдал, соёлын өвөрмөц онцлог болон ард түмний шавхагдашгүй их эрч хүчийг тодоор харуулдаг.

Наадмын бахархал нь түүхийн сурах бичгийн хуудсанд бус, харин монгол бөхийн сэтгэл зүрх, харваачдын нум сум, тал нутгаар давхих бяцхан хүлэгч бүрийн дотор оршдог. Эрхэмсэг Ерөнхийлөгч Танд болон Монголын ард түмэнд сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе. Монголын мөнх хөх тэнгэр үргэлж цэлмэг байх болтугай” гэжээ.


Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ  
Үзсэн: 88 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй