Шууд Chart

Татан гаргах ажиллагааны газар орон дээр ажиллаж, үйл ажиллагаатай танилцлаа

2024-08-19 09:00:00

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын хог бохирдлыг цэвэрлэх зорилгоор тус нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагаа гуравдахь жилдээ “Марааны булан”-д энэ оны долдугаар сарын 15-наас эхлэн зохион байгуулагдаж байна.

Татан гаргах ажиллагааны явцтай ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай, БОУАӨЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, мөн яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, ШУТИС-ийн захирал, доктор (Ph.D) профессор Т.Намнан, ҮБХИС-ийн захирал, профессор, бригадын генерал П.Жаргалан нар танилцлаа.

Геомастер компанийн хайгуул, судалгааны баг энэ оны зургаадугаар сараас эхлэн тусгай зориулалтын хайгуулын “NEMOSENS” багажаар Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийн эрэн хайх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Харин татан гаргах ажиллагааг зохион байгуулж байгаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, ЗХЖШ-аас хурандаа М.Батболд нараар ахлуулсан ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэд, цэргийн зөвлөх инженерүүд, ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад, 113, 115, 119, 123 дугаар анги, Нийслэл, Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн алба хаагчид нийт гурван техник хэрэгслийг татан гаргаад байна.

Алба хаагчид эдгээр автомашинуудыг 50-171 метрийн гүнээс 31-62 цаг ажилллаж, татан гаргасан юм гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Татан гаргах ажиллагааны газар орон дээр ажиллаж, үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 444 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй