Шууд Chart

ЕБС-ийн дунд ангийн математикийн бодлогын хураамж 4 цуврал бүтээл хэвлэгдэн гарлаа

2024-08-22 16:00:53

Сэлж суръя гэвэл ус руу ор
Бодож суръя гэвэл математикт шамд...

Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн математикийн багш А. Нэргүй, С. Урангоо, Э.Наранцэцэг, Б. Нямсүрэн нар хамтран өөрсдийн ажлын туршлагадаа тулгуурлан Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн математикийн бодлогын хураамж 4 цуврал бүтээлийн нээлтээ хичээлийн шинэ жилийн өмнөхөн хийлээ.

Шинжлэх ухааны суурь ухагдахуун болох математикийн хичээлд сурагчдыг илүү сонирхолтой болгох, хялбар аргаар суралцах боломжийг нээж өгөх үүднээс боловсролын стандартад нийцүүлэн сурагчдын судалбал зохих сургалтын стандартын дагуу агуулга, сэдэв бүрийн өмнө даган дууриаж хийхэд ойлгомжтой байхаар тайлбар бүхий жишээ бодлоготой, ашиглах томьёо тодорхойлолт, дасгал даалгавартайн зэрэгцээ бүлэг сэдвийн дагуу шалгалтын хувилбар, анги дэвших шалгалтын хувилбаруудыг бүтээлдээ оруулж өгсөн нь багш сурагчид, эцэг зхчүүдэд гарын авлага,  ахисан түвшний нэмэлт материал болгон ашиглах давуу талтайг зохиогчид онцолж байна. 

Тодруулбал, тус номонд багтсан жишээ бодлогууд нь цаашид бодлого бодоход ашиглах арга аргачлал болж өгөх юм. Эдгээр бодлогуудыг бодсоноор бодлого бодох олон арга барил эзэмшихиин зэрэгцээ эзэмшсэн мэдлэгээ чадвар болгон хувиргаж, амьдрал ахуйдаа ашиглах боломжтой ба энгийнээс хүнд рүү аажмаар дасган шилжүүлж, бодлого бодох аргад хөтлөн сургаж, цаашид бодлогын нөхцөлд өгөгдсөн юмс нэг юм уу эсвэл хэд хэдэн зүйлээс хамааралтай, тэр нь хэрхэн өөрчлөгдөж байгааг сурагчдаар өөрсдөөр нь ажиглуулах, бодуулах зорилготой боловсруулжээ.


ЕБС-ийн дунд ангийн математикийн бодлогын хураамж 4 цуврал бүтээл хэвлэгдэн гарлаа  
Үзсэн: 1826 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-08-22 23:33
Мундаг бнаа. Багш нартаа ухяр хүргэе. Манай Нэргүй шавь мөн үү

Бидэнтэй нэгдээрэй