
Биеийн тамир, спортын улсын хорооны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтэс болон Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв хамтран Үндэсний шигшээ багийн тамирчдын залгамж халааг бэлтгэх, өсвөрийн тамирчдын сургалт дасгалжуулалтыг спортын шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх бодлогын хүрээнд аймаг нийслэлийн өсвөрийн шигшээ багийн тамирчдын бие бялдарын хөгжил, булчингийн ажиллах чадвар, бэлтгэлжилтийн түвшин, эрүүл мэндийн байдлыг тодорхойлох суурь судалгааг нийслэлийн хэмжээнд авч эхэлжээ.
Одоогоор Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн өсвөрийн тамирчдаас эрдэм шинжилгээ, судалгааны зорилгоор сорил авсан байна. Энэ сарын 10-11-ний өдрүүдэд Баянгол болон Баянзүрх дүүргийн өсвөрийн тамирчдаас энэхүү сорилыг авахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.
Нийслэлийн дүүргүүдийн өсвөрийн тамирчдаас сорил авч эхэлжээ | ||
Үзсэн: 356 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.