Авлигатай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж ирсэн бодлого, үйл ажиллагааны үр дүн, тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох, цаашдын бодлого, эрх зүйн орчин, авлигатай тэмцэх арга барилыг боловсронгуй болгох шинэлэг санал, шийдлийг дэвшүүлэх, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор “Авлигын эсрэг бодлого, үйл ажиллагааны шинэчлэл” эрдэм шинжилгээний бүтээлийн уралдааныг зохион байгуулав.
Уралдаанд их, дээд сургуулийн багш, чөлөөт судлаач, практик байгууллагын ажилтан, магистр, докторын түвшний оюутнуудын дунд зохион байгуулсан ба уралдаанд 117 хүн дангаараа болон хамтран оролцож, 87 бүтээл ирүүллээ.
Уралдааны шүүгчээр нийгэм, эдийн засгийн салбарын багш, судлаач, практик байгууллагын төлөөлөл ажиллаж, оролцогчдын нэр, хувийн мэдээллийг нууцалж кодлосон бүтээлүүдийг удирдамжид заасан шалгуур, дүрмийн дагуу үнэлж, шүүгч тус бүрийн өгсөн үнэлгээний нийлбэрээр дүнг гаргав.
“Авлигын эсрэг бодлого, үйл ажиллагааны шинэчлэл” эрдэм шинжилгээний бүтээлийн уралдааны
I байранд:
- "Авлигын гэмт хэргийн эдийн засаг болон экологийн аюулгүй байдалд үзүүлэх системийн нөлөөлөл: институтийн хамаарлыг шинжлэх нь” бүтээлээр ДХИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ахлах судлаач, доктор (ph.D) цагдаагийн хошууч В.Амарсанаа;
ДХИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ахлах судлаач, цагдаагийн хошууч В.Номинчулуун;
II байранд
- “Өндөр түвшний авлигын талаарх олон нийтийн төсөөлөл ба авлигатай тэмцэх бодлогын шинэчлэл” бүтээлээр МУИС-ийн Хувийн эрх зүйн тэнхим, хууль зүйн магистр Д.Ганхүрэл;
- МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн дэд профессор, социологийн доктор С.Мөнхбаатар;
III байранд:
- Монгол Улсын нийгмийн халамжийн хуваарилалт, авлигын нөлөө” бүтээлээр МУИС-ийн Шинжлэх ухааны их сургуулийн Эдийн засгийн тэнхим, доктор, дэд профессор Б.Нарантунгалаг;
МУИС-ийн Шинжлэх ухааны их сургуулийн Эдийн засгийн тэнхим, магистрант, судлаач Д.Дорждэрэм;
Тусгай байранд:
- “Авлигын хяналт, байгалийн баялагийн рент ба эдийн засгийн өсөлт: Монгол Улсыг шилжилтийн эдийн засгуудтай харьцуулсан судалгаа” бүтээлээр МУИС-ийн ахлах багш Д.Энх-Амгалан;
“Exit control тогтолцоо ба төрийн албан хаагчийн ашиг сонирхлын зөрчил: Монгол Улсын эрх зүйн зохицуулалтын үнэлгээ” бүтээлээр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн Албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн;
“Шударга ёсны баатар: Хүүхэд, залуучуудын авлигыг үл тэвчих үнэт зүйлийг төлөвшүүлэх бодлогын загвар” бүтээлээр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Э.Мөнх-Ирээдүй нар тус тус шалгарлаа.
Эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд оролцсон эрдэмтэн, судлаач, багш, оюутан залуучууд нь “Авлигын эсрэг төрийн бодлого, институцийн шинэчлэл”, “Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа”, “Технологид суурилсан авлигын эсрэг шийдэл”, “Төсөв, төрийн худалдан авах ажиллагаа, ил тод байдал”, “Мэдээлэгчийн хамгаалалт”, “Авлигын гэмт хэрэг ба мөрдөн шалгах ажиллагаа”, “Засаглал, төрийн алба, ашиг сонирхлын зөрчил”, “Эдийн засаг, нийгэм, аюулгүй байдалд үзүүлэх авлигын нөлөө”, “Олон улсын туршлага, харьцуулсан судалгаа”, “Авлигын судалгааны онол, арга зүй” 10 бүлэг сэдвийн хүрээнд судалгааг хийж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр цаашдын бодлого, эрх зүйн орчин, авлигатай тэмцэх арга барилыг боловсронгуй болгох шинэлэг санал, шийдлийг дэвшүүлсэн нь авлигыг үл тэвчих үзэл санаа, шударга ёсыг бэхжүүлэх, авлигын эсрэг бодлого, үйл ажиллагаанд бодит шийдэл боловсруулан нэвтрүүлэх шаардлагатай байгаа төдийгүй манай улсын шинжлэх ухааны салбарын төлөөлөл авлигатай тэмцэх үйл хэрэгт идэвхтэй оролцож, бодлогын шинэчлэлд үнэтэй хувь нэмэр оруулж буйн тод илэрхийлэл юм.
| “Авлигын эсрэг бодлого, үйл ажиллагааны шинэчлэл” эрдэм шинжилгээний бүтээлийн дүн гарлаа | ||
| Үзсэн: 73 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.