Шууд Chart

ЗХЖШ- ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хөгжимчид эх орноо сурталчилжээ

2025-04-10 11:28:21

ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн  Бүгд Найрамдах Солонгос Улсын Өмнөд Кёнсан аймгийн Чанвон хотод 2025 оны 4 дүгээр сарын 2-7-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Чинхэ" олон улсын цэргийн хөгжим, ёслолын наадамд амжилттай оролцжээ.

Уг наадмын хамтын ажиллагааны хүрээнд  Монгол Улсын Соёлын элч Б. Өлзийбуян,  Цэргийн хөгжмийн алба, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дарга дэд хурандаа А.Алтансүх, орлогч дарга ахмад А.Гантулга, удирдаач МУСТА Дэслэгч Д.Сайханбаяр нар ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын бие бүрэлдэхүүнийг удирдан оролцсон.

 

Наадмын нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын Атташе Хурандаа Э. Түшиг нар хүндэт зочны суудлаас үзэж сонирхсон байна.   

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, АНУ-ын 8 дугаар армийн үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн уригдан оролцсон байна. Олон улсын цэргийн хөгжмийн наадам нь ихэнх улс орнуудад “Зэвсэггүй энх тайвныг тогтоох нь” уриан дор явагддаг бол энэ удаагийн наадам нь БНСУ-д гарсан ой хээрийн түймрийн улмаас амь насаа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэн “Бид хамтдаа” уриан дор зохион байгуулагдсанаараа онцлогтой.
 

Монгол Улсын ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим уг наадамд өмнө нь 2007 болон 2016 онуудад удирдаач МУУГЗ. Хурандаа Ч. Гансүх, Хурандаа Г.Цэрэнсүх нар удирдан амжилттай оролцож, Монголын батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчин, үндэсний болон цэргийн хөгжмийн урлагийг гадаад орнуудад сурталчлан таниулахад чухал хувь нэмэр оруулж, зохион байгуулагчдаас өндөр үнэлгээ авч байсан түүхтэй.


 

 Энэ удаагийн оролцоо нь зөвхөн эх орноо сурталчлахаас гадна Монгол улсын соёлын элч Б.Өлзийбуян БНСУ-тай тогтоосон соёлын харилцаагаа улам бататган хөгжүүлэх талаар Кёсан аймгийн Чавон хотын удирдлагатай олон төрлийн соёлын арга хэмжээнд манай улсыг оролцуулж байх талаар санал солилцон ирэх 2026 онд ахин энэхүү наадамд манай улсыг урих урилга өгсөн нь ач холбогдолтой байлаа.

Наадмын төгсгөлд АНУ-ын 8 дугаар армийн үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн манай ЗХЖШ-ын ҮЖҮНХ-ийн дарга дэд хурандаа А.Алтансүх, удирдаач МУСТА Дэслэгч Д.Сайханбаяр нарыг өөрийн найрал хөгжмийн бүрэлдэхүүний тоглох маршийн бүтээлийг удирдуулсан нь үлээвэр хөгжим өндөр хөгжсөн улс орны мэргэжил нэгт хөгжимчид, удирдаачидтай туршлага солилцох, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой наадам болж өндөрлөжээ.

 


ЗХЖШ- ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хөгжимчид эх орноо сурталчилжээ  
Үзсэн: 632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй