Шууд Chart

Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотод 653 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахад бэлэн болжээ

2026-08-30 15:41:21

2026-2027 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод 653 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахад бэлэн болжээ. Үүнээс төрийн өмчийн 331 цэцэрлэг, төрийн бус өмчийн 322 цэцэрлэг байна.

Ерөнхий боловсролын 340 сургууль хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа аж. Үүнээс төрийн өмчийн 182 сургууль, төрийн бус өмчийн 158 сургууль хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон байна.

Цэцэрлэг болон нэгдүгээр ангийн элсэлт 2022 оноос эхлэн цахим системээр явагддаг болсон. Эцэг эх, асран хамгаалагчид E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэл, сургуулийн бүртгэлийг хийж байгаа.

Одоогийн байдлаар 100,481 хүүхэд цэцэрлэгийн цахим бүртгэлдээ хамрагдсан байна.


Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотод 653 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахад бэлэн болжээ  
Үзсэн: 92 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй