Тариалалтын хугацаанд тариалангийн зарим бүс нутгуудад үргэлжилсэн хур тунадас, нойтон цас орсны улмаас тариалалтын хугацаа 5-7 хоногийн хойно эхэлж үүнтэй холбоотой ургац хураалтын ажил урьд жилүүдээс 7-10 хоногоор хойшлох төлөвтэй байна.
Ургац хураалтад нийтдээ 951 комбайн, 609 ширхэг жатка, 230 үтрэмд 1058 ширхэг үр тариа цэвэрлэх тоног төхөөрөмж, 453 ширхэг төмс, хүнсний ногоо хураах тоног төхөөрөмж ажиллах бөгөөд техник засварын ажил 82 хувьтай үргэлжилж байна.
Ургац хураалтад ажиллах техникийн иж бүрдлээр тооцоход хураалтын ажлыг 26-30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн байна.
| Ургац хураалтыг 26-30 хоногт зохион байгуулна | ||
| Үзсэн: 87 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.