Шууд Chart

АНУ Ормузын хоолой орчимд Ираны цэргийн объектод цохилт өглөө

2026-08-31 12:04:09

АНУ-ын цэргийн хүчин ням гарагт Ормузын хоолой орчимд байрлаж байсан Ираны пуужингийн харвагч төхөөрөмжүүдэд цохилт өгчээ. Энэ нь АНУ бараг нэг сарын дараа Ираны эсрэг дахин цэргийн ажиллагаа явуулсан тохиолдол болов.

АНУ-ын Төв командлалын мэдээлснээр Ираны Хувьсгалт гвардынхан далайн мина бүхий пуужинг Ормузын хоолой руу харвахаар бэлтгэж байсан тул “хязгаарлагдмал, нарийвчилсан ажиллагаа” явуулсан гэж тайлбарлав. Ираны тал Ларак арлын орчимд дэлбэрэлт болсон талаар мэдээлж, цэргийн алба хаагчид болон энгийн иргэдийн дунд амь үрэгдэж, шархадсан хүн бий гэж мэдэгджээ.

Үүний дараа Иран АНУ-ын цохилтын хариуд Йордан дахь Америкийн цэргийн баазууд руу баллистик пуужин харваснаа зарласан. Йорданы зэвсэгт хүчин тус улсын агаарын орон зайд нэвтэрсэн найман пуужинг устгасан гэж мэдээлэв.

АНУ өмнө нь долдугаар сарын 29-нд Ираны Хувьсгалт гвардын эрэг орчмын хяналт, хамгаалалтын байгууламж зэрэг олон объектод цохилт өгсөн бөгөөд наймдугаар сарын 1-нээс шинэ цохилтуудаа түр зогсоогоод байсан юм.

Шинэ ажиллагааны дараа газрын тосны үнэ өсөж, АНУ-ын түүхий газрын тос 1.8 хувиар нэмэгдэн баррель нь 84.94 ам.доллар, Брент 1.9 хувиар өсөж 89.79 ам.долларт хүрчээ. Ормузын хоолойгоор хэвийн үед дэлхийн газрын тосны 20 орчим хувь дамжин өнгөрдөг.


АНУ Ормузын хоолой орчимд Ираны цэргийн объектод цохилт өглөө  
Үзсэн: 50 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй