Шууд Chart

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ

2026-08-31 12:36:04

2026 оны 08 дугаар сарын 31-нээс
2026 оны есдүгээр сарын 10-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 02-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байх боловч, 03-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар салхитай, уулархаг нутгаар хур тунадас орж, сэрүүснэ. 

Хур тунадас: 31, есдүгээр сарын 01-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 02-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 05-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд Алтайн уулархаг нутгаар, 08-нд нутгийн зарим газраар бороо, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 04-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.

Салхи: Есдүгээр сарын 01-нд Алтайн салбар уулсаар, 02-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 03, 04-нд говь, тал, хээрийн нутгаар, 05-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 31-нээс Есдүгээр сарын 02-ныг хүртэл ихэнх нутгаар дулаан Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 31-36 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 

03-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 хэмийн хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 


Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Есдүгээр сарын 04-нд бага зэргийн бороо, 06-нд бороо орно. 

Салхи: Есдүгээр сарын 02-нд баруун өмнөөс хойш эргэж, 03-нд баруун өмнөөс секундэд 7-12 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд секундэд 5-10 метр.

Агаарын температур: 31-нээс Есдүгээр сарын 03-ныг хүртэл дулаан шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм, 04-нөөс сэрүүсэж шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 


Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 29 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй