Шууд Chart

“Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа

2026-08-28 17:01:57

Монголын 21 аймаг, 9 дүүргийн 330 хүүхэд бүтэн сарын турш “Нэг хүүхэд-Нэг үйлдэл” хөдөлгөөнд нэгдэж, өөрсдийн хийж чадах зүйлээс эхлэн байгаль дэлхийгээ хамгаалах санаачилгаа нэгтгэжээ. Тэдний бодол, хүсэл, мөрөөдөл, хариуцлагаа илэрхийлсэн “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа.

Хүүхэд бүрийн сонгосон үйлдэл өөр өөрийн утга учиртай. Мод, цэцэг тарих, усаа хайрлан хэмнэх, газар дэлхийгээ хамгаалах, байгальтай зөв харилцах дадлыг хэвшүүлэх нь ирээдүйгээ хамгаалах хамгийн бодит хөрөнгө оруулалт юм. Олон хүүхэд, олон гэр бүл энэ хандлагыг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж чадвал бидний хүсэж буй өөрчлөлт аяндаа бий болно.

Хамгийн чухал нь хүүхдүүд маань өөрчлөлтийг хэн нэгнээс хүлээлгүй, өөрсдөөсөө эхлүүлэхээр шийдсэн явдал байлаа. “Би өөрөө юу хийж чадах вэ?” гэсэн асуултаас эхэлсэн энэ хөдөлгөөн хүүхдийн оролцоо, хариуцлага, манлайллын сайхан жишээ болж байна.

Монголчууд бид байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч ирсэн нүүдэлчин ард түмэн. Ус, газар шороо, өвс ургамал, ан амьтнаа амьдралынхаа салшгүй хэсэг хэмээн дээдэлж, байгалиа хайрлах ухааныг үр хүүхдэдээ өвлүүлсээр ирсэн. Ирээдүй маань энэ өв уламжлалыг өөрсдийн үзэл бодол, санаачилга, хариуцлагатай үйлдлээр үргэлжлүүлж байгаад баяртай байна.

 


“Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа  
Үзсэн: 86 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй