Шууд Chart

Э.Батмагнай, Б.Түмэндэмбэрэл нар начин цолоо баталлаа

2025-07-12 15:45:14

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын начин Э.Батмагнай  Улсын заан Д.Хүдэрбулгаар,  Булган аймгийн Орхон сумын харьяат, Улсын начин Б.Түмэндэмбэрэл Улсын заан С.Сүхбатаар тус тус тав давж, Улчин начин цолоо батлан, Төрийн их баяр наадамдаа шөвгөрлөө.

Мөн тус барилдаанд тунаж барилдсан Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын начин Л.Энхсаруул Улсын харцага Б.Цэдэнсодномыг өвдөг шороодуулж, Улсын начин цолоо батлан шөвгөрлөө.


Э.Батмагнай, Б.Түмэндэмбэрэл нар начин цолоо баталлаа   
Үзсэн: 203 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй