Ази тивийн ур чадварын аварга шалгаруулах "WorldSkills Asia Taipei 2025" уралдаан 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 29-ний өдрүүдэд Тайваны Тайбэй хотод зохион байгуулагдана.
Тус уралдаанд Монгол Улс дараах бүрэлдэхүүнтэй оролцоно. График дизайн ур чадварын төрлөөр оролцогч Э.Эрхэмбаяр, эксперт багш Ц.Цэвэлсүрэн, Механик инженер CAD ур чадварын төрлөөр оролцогч Б.Мягмар, эксперт багш Ц.Чинзориг, орчуулагч Т.Бэхбат, техникийн төлөөлөгчөөр Э.Энхболд ажиллана.

WorldSkills Mongolia байгууллага 2026 онд Шанхай хотод болох дэлхийн ур чадварын уралдаанд шинээр оролцуулах График дизайн болон Механик инженер CAD ур чадварын төрлүүдээр бэлтгэл хангах хүрээнд энэхүү Ази тивийн ур чадварын уралдаанд идэвхтэй оролцож байгааг энд онцолж байна.
| Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно | ||
| Үзсэн: 149 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.