Шууд Chart

Мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ

2026-06-24 16:23:47

Прокурорын байгууллага 2026 оны эхний 6 сарын байдлаар мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон 171 хүнд холбогдох 117 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Нийслэл прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 6 дугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд 3 хүнд холбогдох 2 хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлж, шүүхээс 3 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2-10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.

Хэргийг тоймлон хүргэвэл

  • Г.Э (42 настай, эрэгтэй), Э.А (40 настай, эрэгтэй) нар нь бүлэглэн НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын I жагсаалтад багтсан, делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 2025 оны 6 сард АНУ-аас захиалж, шуудан илгээмжээр улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 -т (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Г.Э, Э.А нарыг бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Г.Э-д 7 жилийн хорих ял, Э.А-д 10 жилийн хорих ял оногдуулсан.

  • А.П (24 настай, эрэгтэй) нь 2025 оны 9 дүгээр сараас телеграмм аппликейшн ашиглаж бусадтай харилцан НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцийн I жагсаалтанд багтсан, мөн 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенц”-ийн I жагсаалтад багтсан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисуудыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, өөрийн гэртээ болон биедээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс А.П-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисуудыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан.


Мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ  
Үзсэн: 63 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй