Шууд Chart

Орхон голд 28000 жарамгай нутагшууллаа

2026-06-24 15:05:37

Орхоны хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргаа 20 жилийнхээ ойн хүрээнд,  “Хобби” загас үржүүлгийн холбоо НҮТББ-тай хамтран, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 6 дугаар багийн нутаг, Үхэр чулуутын булан гэх газарт зэвэг, хадран загас үржүүлж, амьдрах чадвартай 28,000 жарамгайг Орхон голд тавилаа.

Энэ нь Орхон голын загасны нөөцийг хамгаалах, сэргээн нэмэгдүүлэх, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал ач холбогдолтой юм гэж Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.


Орхон голд 28000 жарамгай нутагшууллаа  
Үзсэн: 79 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй