Шууд Chart

Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2026-06-24 13:50:10

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хот байгуулалтын салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн Хот төлөвлөлтийн тэнхимийн эрхлэгч Э.Пүрэв-Эрдэнэ нар харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын хот байгуулалтын судалгаа, судалгаанд суурилсан төлөвлөлт, бүтээн байгуулалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, мэргэжлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Тодруулбал, дараах дөрвөн чиглэлээр хамтран ажиллана.

  • Улаанбаатар хотын хөгжилд тэргүүлэх чиглэлийн судалгааг хамтран гүйцэтгэж, зөвлөмж боловсруулна.
  • Хот байгуулалтын нэгдсэн бодлогын хүрээнд хотын инженерийн дэд бүтэц, нийтийн эзэмшил, ногоон байгууламжийн хүртээмж, орон сууцны хорооллын төлөвлөлтөд тулгамдаж буй асуудлуудыг судалж, хамтран ажиллана.
  • Улаанбаатар хотын орон зайн мэдээллийн санг хамтран хөгжүүлэхэд оролцоно.
  • Оюутан, судлаач, мэргэжилтнүүдийн дадлага, сургалт болон мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Энэхүү хамтын ажиллагаа нь шинжлэх ухаан, судалгаанд суурилсан хот байгуулалтын бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох, Улаанбаатар хотын тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.


Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа  
Үзсэн: 81 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй