Шууд Chart

Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо

2025-12-25 15:06:15

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд баригдсан 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авчээ.

Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн уг сургууль нь 74.0 м × 35.4 м хэмжээтэй, зоорийн давхаргүй 3 давхар, нийт 6,109.3 м.кв талбай бүхий барилга юм. Сургуулийн барилга 25 хичээлийн танхим, номын сан, лабораторийн танхимууд, спорт заал, урлагийн заал, багш нарын өрөө, гал тогоо болон бусад зориулалтын өрөөнүүдтэйгээр төлөвлөгдөн баригдсан.

Дотор заслын хувьд агаар сэлгэлт сайтай, байгалийн гэрэл нэвтрэлт сайн байхаар шийдсэн нь сургалтын орчныг илүү таатай, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлсэн онцлог шийдэл болжээ. Мөн гадна тохижилтын ажлын хүрээнд явган хүний зам, авто зогсоол, гадна гэрэлтүүлэг, ногоон байгууламж болон бусад тохижилтын ажлуудыг бүрэн хийж гүйцэтгэсэн байна.

Тус бүтээн байгуулалтын барилга угсралтын ажлыг “Алтайн бумбат өргөө” ХХК гүйцэтгэж, захиалагчийн техникийн хяналтыг Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар хэрэгжүүлэн ажиллалаа.

 


Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо  
Үзсэн: 166 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй