Шууд Chart

Монгол Улсад олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын 72 салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна

2026-06-24 11:31:11

Гадаадын иргэн, харьяатын газар нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар гадаад улсын төрийн бус байгууллагын 3 салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл шинээр олгож, 7 байгууллагын зөвшөөрлийн хугацааг сунган, 14 байгууллагын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгов.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын нийт 72 салбар, төлөөлөгчийн газар бүртгэлтэй байна. Үүнийг үйл ажиллагааны чиглэлээр нь авч үзвэл, хүмүүнлэгийн чиглэлээр 16, боловсролын чиглэлээр 13, байгаль орчны чиглэлээр 9, эрүүл мэндийн чиглэлээр 8, хөдөө аж ахуйн чиглэлээр 7, халамжийн чиглэлээр 6, эдийн засгийн чиглэлээр 5, бусад чиглэлээр 8 байгууллага тус тус үйл ажиллагаа явуулж байна.


Монгол Улсад олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын 72 салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна  
Үзсэн: 79 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй