Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /102/-ийн мэдээлэл хүлээн авагч нарын онолын мэдлэг, дуудлага, мэдээлэл хүлээн авах үйл ажиллагаанд нэвтрүүлсэн техник, технологийн дэвшлийн ашиглалтыг сайжруулах зорилгоор энэ оны 06 дугаар сарын 02, 03-ны өдөр “Мэргэжлийн ур чадвар”-ын цогцолбор тэмцээнийг 25 алба хаагчдыг оролцуулан зохион байгууллаа.
Тэмцээний шүүгчээр Цагдаагийн ерөнхий газрын Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны Стратеги, бодлого судалгааны төвийн чиглэлийн ахлах судлаач, цагдаагийн хурандаа Д.Нямдорж, Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ц.Энхжавхлан, Гэмт хэрэг, зөрчил шалгах албаны сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч М.Агиймаа, Эрүүгийн цагдаагийн албаны сэтгэл зүйч, цагдаагийн ахмад С.Сэржмядаг, Дотоодын цэргийн 809 дүгээр ангийн мэргэн буудагч, дэслэгч Н.Баттүшиг нар ажиллалаа.
Тэмцээнийг жагсаалын үзлэг, эссэ бичих, эрх зүйн мэдлэг, англи хэлний мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилт болон практик даалгавар гүйцэтгэлийн хүрээнд дүгнэн шалгаруулж, “Тэргүүн”, “Дэд”, “Гутгаар” байранд шалгарсан алба хаагчдад “Батламж”, үнэ бүхий зүйл гардууллаа.
| Мэдээлэл хүлээн авагч нарын “Мэргэжлийн ур чадвар”-ын цогцолбор тэмцээн зохион байгууллаа | ||
| Үзсэн: 69 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.