Боловсролын ерөнхий газар болон “Дэлхийн Ур Чадвар Монгол” НҮТББ ерөнхий зохион байгуулалтаар ханган “Монгол ур чадвар-Үндэсний ялагч тодруулах уралдааны гуравдугаар шатны шалгаруулалтыг 2026 оны 03 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд МҮЭСТО, Барилгын политехник коллеж, Техник технологийн политехник коллеж, ШУТИС-ийн МТС, ШУТИС-ийн харьяа политехник коллеж, Герман Монголын мэргэжлийн боловсролын сургууль зэрэг 5 байршилд зохион байгуулж байна.

2025-2026 оны хичээлийн жилд 70 сургалтын байгууллагад 110 мэргэжлийн чиглэл 346 мэргэшлийн хөтөлбөрөөр техникийн боловсролын түвшинд 5670, мэргэжлийн боловсролын түвшинд 35324 нийт 41584 суралцагч суралцаж байна.

Энэ удаагийн уралдаанд хоёрдугаар шатнаас шалгарсан 53 оролцогч мэргэжлийн болон техникийн боловсролын 12 мэргэжлийн чиглэлээр мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөж үндэсний ялагч тодорно. Уралдааныг дэмжигч 11 мэргэжлийн холбоо, 54 аж ахуйн нэгж байгууллага, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, их дээд сургуулиудтай хамтран ажиллаж байна.
| “Монгол ур чадвар - Үндэсний аварга шалгаруулах” уралдаан эхэллээ | ||
| Үзсэн: 103 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.