Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху 2026 оны гуравдугаар сарын 19-нд хэвлэлийн бага хурлын үеэр “Есүс Христ Чингис хаанаас давуу биш” гэж хэлсэн нь олон улсын хэвлэл мэдээлэл, олон нийтийн дунд маргаан үүсгээд байна.
Энэ үгийг тэрбээр Ираны эсрэг явуулж буй цэргийн кампанит ажил, дэлхийн аюулгүй байдлын нөхцөл байдлыг тайлбарлахдаа хэлсэн бөгөөд зөвхөн шударга ёс хангалтгүй, бодит хүч чадал илүү шийдвэрлэх хүчин зүйл болдог гэсэн утгатай байсан аж. Мөн хүчтэй, шийдэмгий байх нь аливаа эсэргүү үзэл, аюул заналхийллийг зогсоох үндэс болдог гэж тайлбарлажээ.
Гэсэн хэдий ч энэхүү ишлэл нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан байна. Зарим хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд үүнийг шашны болон ёс зүйн хэт харьцуулалт, эвгүй жишээ гэж шүүмжилж байгааг тэмдэглэжээ.
Мөн Нетаньяху хэлсэн үгэндээ8 Ираны цөмийн болон пуужингийн хүчин чадлыг бууруулах кампанит ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, Иран одоо баяжуулах болон пуужин үйлдвэрлэх чадваргүй болсон гэдгийг онцолжээ.
Энэхүү мэдээллийг Израилийн "Times of Israel" сонин болон олон улсын бусад хэвлэлүүд ч нийтлэн түгээсэн байна.
| Бенжамин Нетаньяху: Есүс Христ Чингис хаанаас давуу биш... | ||
| Үзсэн: 187 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.