Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн

2026-03-17 14:39:30

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Гуравдугаар сарын 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар дулаарна.


2026 оны 03-р сарын 17-ны 20 цагаас 03-р сарын 18-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Эг, Үүр, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 19-24 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Улз, Онон голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Халх голын хөндийгөөр 8-13 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Улз голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм дулаан, бусад нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 19-21 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.


2026 оны 03-р сарын 19-нөөс 2026 оны 03-р сарын 23-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 22-нд Халх голын хөндийгөөр нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор 21-нд говь, талын нутгаар секундэд 14-16 хүрч ширүүснэ. 19-нөөс ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 5-10 хэм, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн дулаанаас 3 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн   
Үзсэн: 198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 3 цаг 2 минутын өмнө
Баярлалаа

Бидэнтэй нэгдээрэй