Шууд Chart

НИТХ-ын дарга А.Баяр ХБНГУ-ын эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэг (DGKH)-ийн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

2026-03-19 10:35:11

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэнгийн хамтаар ХБНГУ-ын Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэг (DGKH)-ийн дэд ерөнхийлөгч, профессор Вальтер Поппыг хүлээн авч уулзлаа.

ХБНГУ-ын Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэг (DGKH)-ийн дэд ерөнхийлөгч, профессор Вальтер Поппын хувьд монголд эмнэлгийн эрүүл ахуй ба яаралтай түргэн тусламж төслийг 2010 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж буй юм. Тус төслийн үр нөлөөгөөр 15 жилийн хугацаанд эмнэлгийн эрүүл ахуй эрс сайжирч, гепатитын халдварыг бууруулах, үр нөлөөтэй зөв вакцинжуулах, гарын халдваржүүлэлт зэрэг эрс сайжирсан гэлээ.

Цаашид оношлуурын дурангийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, шүдний эмнэлгүүдийн аппарат, тоног төхөөрөмжийн халдваргүйжүүлэлтийг сайжруулах шаардлага байгааг онцоллоо. Мөн олон эмийн дасалтай бактерын тархалтыг хэрхэх талаар ХБНГУ-аас багш, эрдэмтэн докторууд ирж сургалтуудыг хийсэн талаар танилцуулав.

НИТХ-ын дарга А.Баяр нийслэлчүүдийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн салбарын хамгийн чухал хэсэгт анхааран 20 шахам жил ажиллаж байгаад талархал илэрхийлээд оношлууруудын дуран, тоног төхөөрөмжүүдийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нь дэмжиж ажиллана гэлээ. Мөн түргэн тусламжийн 103 төвийн менежмент, эмч ажилчдын чадавхыг сайжруулж сургах асуудлаар санал солилцов. Талууд зөвхөн эрүүл мэндийн салбараар тогтохгүй өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцлаа.

 
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА


НИТХ-ын дарга А.Баяр ХБНГУ-ын эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэг (DGKH)-ийн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй