Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж, олон залуучуудад нөлөөлж байна. Эрүүл мэндийн байгууллагууд сэрэмжлүүлэг гаргаж, иргэдийг халдварын шинж тэмдэгт болгоомжлохыг анхааруулж байна.
Энэхүү халдвар нь инвазны менингококкийн халдвар буюу хүнд хэлбэрийн менингит бөгөөд түргэн тархах чадвартай, залуу хүмүүс хамгийн их эрсдэлд байгаа өвчин юм.
Одоогоор Кент, Кантербери орчмын хуаран, их сургуулийн оюутнуудын дунд 20 гаруй тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барсан байна. Нас барагсдын нэг нь их сургуулийн оюутан, нөгөө нь сургуульд сурдаг сурагч аж.
Эрүүл мэндийн байгууллагууд халдварын эх үүсвэрийг “super‑spreader” үйл явдалтай холбон үзэж, Кантерберигийн клубт болсон үйл ажиллагаатай холбон тайлбарлаж байгаа аж.
Их Британийн Эрүүл мэндийн хамгаалах болон бусад холбогдох байгууллагууд нөхцөл байдлаас шалтгаалан оюутнуудыг вакцинд хамруулах, антибиотик өгөх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж байна.
Халдварын гол шинж тэмдэг нь, өндөр халуун, толгой хүчтэй өвдөх, хүзүү хөших, тууралт гарах, бөөлжих, гэрэлд мэдрэг байх, сульдах. Эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.
Одоогоор халдварын гол бүс болох Кентийн талбайд нөхцөл байдал хяналтад орж байгаа ч олон оюутан, гэр бүл, нийгмийн олонх нь халдварын тархалтаас болгоомжилж байна. Эмч, эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд тархалтын гол бүсэд очихгүй байх, шинж тэмдгийг анхаарах, эрт оношлуулах болон урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдахыг анхааруулжээ.
| Их Британид менингитийн халдварын тархалт хурдацтай нэмэгдэж, сэрэмжлүүлэг гаргав | ||
| Үзсэн: 141 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.