НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 61 дүгээр чуулганы хуралдаанаар Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын дөрөвдүгээр тайлангийн мөрөөр өгсөн дүгнэлт, зөвлөмжүүдийг 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр баталлаа.
НҮБ-ын гишүүн 72 улс нийт 230 зөвлөмжийг өгсөн бөгөөд Монгол Улсын Засгийн газар үүнээс 192 зөвлөмжийг бүрэн хүлээн авч, 1 зөвлөмжийг хэсэгчлэн хүлээн авч, 37 зөвлөмжид тайлбар хийж, хүлээн авахаас татгалзсан байна.

Хуралдааны үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид цахимаар оролцож, мэдэгдэл хийв. Тэрээр мэдэгдэлдээ:
-
Монгол Улсын Их Хурал Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаралтай батлах, гэр бүл төвтэй бодлогыг хэрэгжүүлэх, хүүхдийн хөгжил, хамгааллын бодлогыг цогцоор нь авч үзэх шаардлагатай.
-
Монгол Улсад хүний эрхэд суурилсан төсөвлөлт нэвтрүүлэх хэрэгтэй.
-
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах зохицуулалт хуульчилсан ч өнөөг хүртэл хэрэгжиж буйгүй байгааг онцоллоо.
Энэхүү хуралдаан нь Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг олон улсын тавцанд үнэлэх, зөвлөмжийг хэрэгжүүлэх замыг тодорхойлох чухал алхам болсон юм.
| НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн чуулганаар Монгол Улсад өгөх дүгнэлт, зөвлөмжүүдийг баталлаа | ||
| Үзсэн: 137 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.