Шууд Chart

З.Мэндсайхан: Гадаад зээлийг өр гэхээс илүү хөрөнгө оруулалт гэж ойлгох ёстой

2026-05-08 14:34:21

Сангийн сайд З.Мэндсайхан цаг үеийн асуудлаар байр суурь илэрхийлэхдээ Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц болон Нефт боловсруулах үйлдвэрийн төслийн зээлийг ашиглах тухай хуулийн төслүүдийг дахин УИХ-д өргөн барина гэдгийг мэдэгдлээ.

Тэрбээр гадаад зээлээр ямар төсөл хэрэгжүүлэхийг Улсын Их Хурал өөрөө шийдвэрлэдэг бөгөөд энэ асуудлаар буруу, зөрүү ойлголт өгч байна гэж тайлбарлав.

Сангийн сайд хэлэхдээ “Гадаад зээлийг аваад урсгал санхүүжилтийг санхүүжүүлдэг, цалин тэтгэвэр тавьдаг асуудал байхгүй. Гадаад зээлийг өр зээл гэж ярихаас илүүтэйгээр хөрөнгө оруулалт гэж ойлгох ёстой” гэв.

Мөн эдийн засгийн хүндрэлтэй үед Засгийн газар иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих, ажлын байрыг хадгалах чиглэлд илүү анхаарч байгааг онцоллоо. Тухайлбал, 1.6 их наяд төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтыг иргэдэд олгох уу, эсвэл ажлын байрыг хадгалж, хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг дэмжих үү гэдэг бодлогын сонголт байгааг дурдав.

Тэрбээр НӨАТ нь улсын төсвийн гол орлогуудын нэг гэдгийг тэмдэглээд, хөдөлмөр эрхэлж буй иргэдийн 792 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогын албан татварыг 100 хувь чөлөөлөх бодлого баримталж байгааг хэллээ.


З.Мэндсайхан: Гадаад зээлийг өр гэхээс илүү хөрөнгө оруулалт гэж ойлгох ёстой  
Үзсэн: 89 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй