Цаг уур, орчны шинжилгээний газар “Шамбала Карбон Оффсетс" ХХК-ийн “Шамбала 2056 төсөл”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Энэхүү Санамж бичгийн хүрээнд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт ЦУОШГ-ын мэдэлд ажиллаж буй Дэлхийн агаар мандлын ажиглалтын системийн Хүлэмжийн хийн агууламж тодорхойлох цэг, Шороон шуурганы босоо тархалтыг тодорхойлох Лидар системийн хяналт мониторингийн хоёр цэг болон “Шамбала” төслийн талбайн судалгааны станцын үйл ажиллагаа, мэдээлэл, өгөгдөлд түшиглэн холбогдох хууль тогтоомжид нийцсэн туршилт, судалгааг хамтран зохион байгуулах, хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн тооцоолол, хяналт-шинжилгээ, тайлагналын чадавхыг бэхжүүлэх юм.
| “Шамбала 2056 төсөл”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа | ||
| Үзсэн: 75 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.