2026 оны 08-р сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Монголын Эрүүл Мэнд Нийгмийн Дэвшил Холбоо ТББ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд:
-Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх богино болон урт хугацааны сургалт зохион байгуулах, сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
-Мэргэжлийн мэдлэг, ур чадвар, манлайллын чадавхыг хөгжүүлэх
-Хиймэл оюун ухаан, дижитал технологи болон инновацын талаарх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх
-Олон улсын сургалт семинар, хэлэлцүүлэг, хөгжлийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх
-Эрүүл мэндийн салбарын судалгаа, шинжилгээ, үнэлгээг хамтран хийж судалгааны үр дүн, нотолгоонд тулгуурласан санал, зөвлөмж боловсруулах
-Эрүүл мэндийн салбарын хэрэгцээ, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хиймэл оюун ухаан, дижитал технологийг хөгжүүлэх, нэвтрүүлэх
-Орон нутаг болон салбарын сайн туршлага, инновацын санаачилгыг тодорхойлох, зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Мөн үндэсний болон олон улсын мэргэжлийн сүлжээ, хамтын ажиллагааг бэхжүүлэх, гадаад, дотоодын байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоо болон бусад холбогдох талуудтай хамтарсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

| Хамтран ажиллах талаар уулзалт хийлээ | ||
| Үзсэн: 65 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.