Шууд Chart

Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна

2026-08-29 09:37:38

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар хурлын төлөөлөгчид, зохион байгуулагчдын хүлээн авч уулзаж, хэд хэдэн санаачилга гаргаж, үг хэллээ.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хэд хэдэн санаачилга гаргаж, үг хэллээ.

Тоймолбол, "- Эдгээр өдрүүдийн хэлэлцээр, талуудын уулзалтуудаар бэлчээр, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчид дэлхий нийтийн анхаарлын төвд очиж, нүүдлийн мал аж ахуй, малчид нь цөлжилт, газрын доройтлын хохирогч төдий бус түүнийг сааруулах, бууруулахад томоохон хувь нэмэр оруулагч газар ашиглалтын тогтвортой систем мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа нь ажиглагдаж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын шийдвэр нь баримт бичиг төдий бус санхүүжилт, хөрөнгө оруулалтын бодит боломж болно гэдэгт гүнээ итгэж байна.
Монгол улсын төдийгүй бусад хөгжиж буй улсуудын хөдөөгийн хөгжлийн үндэс нь хөдөө аж ахуйн салбарын өсөлтийг хангаж, эдийн засгийн нөөцийг бүрэн ашиглах явдал мөн гэж үзэж байна.

Хүнс, хөдөө аж ахуйн өсөлтийг хангаж, нийгэм эдийн засагт оруулах хувь нэмрийг ахиулах, шинэчлэл, өөрчлөлтийг авчрахуйц бодлогын шийдвэр, үйл ажиллагааг дэмжин хамтын ажиллагааны бүтээмжтэй, уян хатан байдлыг бий болгох нь цөлжилтийг сааруулж, түүний сөрөг нөлөөллийг бууруулах, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх бодит шийдэл байх болно.

Торгоны зам нэгэн цагт нүүдэлчдийг дэлхийд таниулсан бол өнөөдөр бид ногоон хөгжлийн ирээдүйн зам болгон дэлхийд таниулах цаг иржээ. Торгоны зам нь худалдаа, эдийн засгийн өргөн агуулгатай байсныг тодотгон ногоон хөгжлийн замын эхлэлийг худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны “Агри-инвэстмэнт” платформыг санаачлан та бүхэнд санал болгож байна.

“Агри-инвэстмэнт” санаачилга нь газрын нөхөн сэргээлт, хөрсний үржил шимээс эхэлж, үйлдвэрлэл, олон улсын худалдаагаар тэлж, малчдын иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд бодит үр дүн авчрах болно.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, худалдаа, экспортыг дэмжих чиглэлд байгалийн нөөцийг тогтвортой, бүрэн ашиглаж, шинэ тутам хөгжиж буй нүүрстөрөгчийн зах зээлд бодлоготой, дүрэмтэй, харилцан үр ашигтай хамтран ажиллахдаа таатай байх болно.

Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлыг хамгаалах Риогийн 3 конвенцын уялдааг хангахад улс орнуудын сонирхлыг нэгтгэн нийтлэг зорилт бий олгох зорилгоор “Дэлхийн сарлагийн холбоо”-г Монгол Улсад байгуулах саналыг хамтран дэвшүүлж байгаа билээ. Энэхүү санаачилгыг дэмжин, хамтран ажиллахыг дэлхийн сарлаг бүхий улсууд, олон улсын байгууллагууд, хөгжлийн түншүүд та бүхэндээ уриалж байна" хэмээв гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Нийтэлсэн: COP17 Mongolia

Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна  
Үзсэн: 82 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй