Бразилийн Рио-Де-Жанейро хотод 14 дэх өдрөө үргэлжилж буй зуны 31 дүгээр олимпийн медалийн эзэд тодорсоор байна. Өнгөрсөн шөнө гэхэд л чөлөөт бөхийн барилдааны эмэгтэйчүүдийн 53, 63, 75 кг жингийн болон боксын зарим жингийн аваргууд медалиа зүүцгээсэн.
Мөн каяак болон каноэ завины уралдааны эрэгтэйчүүдийн хос болон таеквондогийн 57 кг-ын шилдгүүд тус тус шалгарч, медалиа гардацгаалаа.
Энэ өдрүүдэд нийт авсан медалийн тоогоор АНУ тэргүүлсэн хэвээр байна. Тус улсын баг тамирчид одоогоор 100 медаль, үүнээс 35 алт, 33 мөнгө, 32 хүрэл медаль хүртээд байгаа.
Харин БНХАУ-ын баг тамирчид 20 алт, 16 мөнгө, 22 хүрэл, нийт 58 медальтайгаар жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байгаа бол Их Британийн тамирчид 22 алт, 21 мөнгө, 13 хүрэл медальтайгаар гуравдугаарт орж байна.
Медалийн чанараар АНУ нэгт, Их Британи хоёрт, БНХАУ гуравт, ХБНГУ дөрөвт, ОХУ тавдугаарт бичигдэж байна.
Монгол Улсын хувьд нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар жагсаалтын 57-д бичигдээд байгаа юм.

| РИО 2016: АНУ-ын баг тамирчид нийт 100 медаль аваад байна | ||
| Үзсэн: 1100 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.