
Улаанбаатар хот дахь “Русский дом”-оос “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлтэй хамтран Оросын зураач А.М.Васнецовын мэндэлсний 165, Улаанбаатар дахь “Русский дом” (ОШУСТ) байгуулагдсаны 45 жилийн ойд зориулан “Миний хотын гудамжууд” сэдэвт дүрслэх урлагийн уралдааныг “Хотын хэмнэл”, “Орон зайн тоолол”, “Пленэрын судалбар зураг” төрлөөр өнгөрсөн наймдугаар сарын дундуур зарлан Монгол орон даяар зохион байгуулсан.
Тэгвэл
Ийн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Соёлын элч Х.Дамдинсүрэн тэргүүтэй “Улаанбаатар” олон улсын дүрслэх урлагийн наадмын шүүх бүрэлдэхүүний гишүүд болох Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зураач Дашцэрэнгийн Гунгаа, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач, соёлын тэргүүний ажилтан Нүрзэдийн Оросоо, МУЭ-ийн гишүүн зураач Түмэндэмбэрэлийн Бадамжунай нартай хамтран “Русский Дом” тус уралдааны шилдгүүдийг тодруулсан.
Тухайлбал, Насанд хүрэгчдийн ангилалд: I байр — Д.Батнасан “Тэрэлж” зургаараа,
II байр - А.Сонинбаяр “Өглөөний гудамж”,
II байр - Ч.Одпүрэв “Тэрэлжийн өглөө”,
III байр - Х.Ганбат “Говийн тэмээ”,
III байр - Х. Энхболд “Хүүгээ тосохоор явж буй аав»,
III байр Б.Хосбаяр " Охины хөрөг» зургуудаараа шалгарлаа.
Бага насны ангилалд (7 — 10 нас):
I байр - Монгени цогцолбор сургуулийн 5-ын Д ангийн сурагч Б.Баярцэцэг,
II байр - Монгени цогцолбор сургуулийн 3-ын Д ангийн сурагч Д.Амин-Эрдэнэ,
III байр - Монгени цогцолбор сургуулийн сурагч Б.Жаргалан
Дунд насны ангилалд (11- 13 нас):
I байр - Хүмүүн дунд сургуулийн сурагч Э.Хонгорзул,
II, III байр - Шинэ Монгол Харумафужи сургуулийн сурагч Э.Энхцэлмэг нар шалгарсан байна.
Тэгвэл “Миний хотын гудамжууд” дүрслэх урлагийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол өнөөдөр 19:30 цагт Улаанбаатар дахь “Русский Дом”-д болно. Түүнчлэн тус уралдаанд илгээсэн бүтээлүүдийг өнгөрсөн хоёр сар гаруй хугацаанд Улаанбаатар дахь “Русский дом”-д олон нийтэд дэлгэсэн байна.
“Миний хотын гудамжууд” дүрслэх урлагийн уралдааны шилдгүүдийг өнөөдөр шагнана | ||
Үзсэн: 788 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.