Шууд Chart

Монгол, Японы цэргийн инженерүүд цэргийн бааз барьж байна

2026-08-25 11:29:16

Япон Улсын Хуурай замын Өөрийгөө хамгаалах хүчний командлагч генерал Арай Масаёоши Монгол Японы цэргийн инженерүүдийн хамтарсан "Зам-2026" сургалт дадлагын явцтай танилцлаа.

Генерал Арай Масаёошид Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагч, Монгол Улсын гавьяат барилгачин, хурандаа Б.Энхбаяр "Зам-2026" сургалтын хоёрдугаар үе шат дадлагад суурилсан хэлбэрээр явагдаж байгааг онцолж, хоёр орны цэргийн инженерүүдийн эхлүүлээд байгаа НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагааны цэргийн бааз барих ажлын явц, үр дүнгийн талаар танилцууллаа. 

Энэ үеэр генерал Арай Масаёоши "Зам" хамтарсан сургалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа дурдаад, сүүлийн 12 жилийн хугацаанд хуримтлуулсан туршлагад тулгуурлан, хоёр орны цэргийн инженерийн хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. 

Энэхүү арга хэмжээний төгсгөлд Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал, Япон Улсын Хуурай замын Өөрийгөө хамгаалах хүчний командлагч генерал Арай Масаёоши нар "Зам-2026" хамтарсан сургалт дадлагад оролцож буй хоёр орны цэргийн алба хаагчдад амжилт хүсэж, дурсгалын зүйл гардууллаа. 


Монгол, Японы цэргийн инженерүүд цэргийн бааз барьж байна  
Үзсэн: 86 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй