НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Жихадын Хөдөө аж ахуйн дэд сайд, тус улсын Мал эмнэлгийн байгууллагын дарга Вахид Салехитай уулзаж, цөлжилттэй тэмцэх, бэлчээрийн мал аж ахуй, малын эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарын асуудлаар санал солилцов.
Тодруулбал, талууд хөдөө аж ахуйн салбарын бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцож, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, бэлчээрийн зохистой ашиглалт, малын эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлагын талаар хэлэлцлээ.
Уулзалтад Ираны талаас Хөдөө аж ахуйн яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, доктор Хасан Момени, Бээжин дэх Ираны Элчин сайдын яамны зөвлөх Жавад Назари Монфарэд, Монголын талаас Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл, ХХААХҮЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Баярсайхан болон холбогдох албан тушаалтнууд оролцов.


| Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Ираны төлөөлөгчидтэй салбарын асуудлаар санал солилцов | ||
| Үзсэн: 77 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.