Шууд Chart

“Зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлагын дагуу Ховд аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна

2026-08-25 11:47:23

Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн нутаг дэвсгэрт “Зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Даюнь маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам дээр зогсож байсан Норт бенз маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөсний улмаас Даюнь маркийн тээврийн хэрэгслийн жолооч гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, тус хэрэгт Ховд аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд жолооч та

-Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах

-Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх

-Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах

-Зорчих хэсгийг чөлөөлөх

Ослын дохионы гэрлээ асаах, ослын тэмдэг байршуулах зэрэг арга хэмжээ авч, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 


“Зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлагын дагуу Ховд аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна  
Үзсэн: 110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй